Нара шинэхэн амрагтаа хаягджээ

Нара шинэхэн амрагтаа хаягджээМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр баахан хүнд "баалуулж”, сошиал ертөнцөд нэлээд хэрүүл шуугиантай байсан дуучин Нара хайр дурлалын хувьд ч бүтэл муутайхан явж. Хэвлий дэх үр нь долоон сартай жирэмсэн байх үед найз залуудаа хаягдсан гэх дуучин бүсгүй өнгөрсөн хугацаанд өрх толгойлсон ганц бие ээжүүдийн дунд ёстой л үлгэр дуурайлал нь болж ирсэн. УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч олигтой санал авч чадаагүй тэрбээр 2020 он хүртэл мэдлэг боловсролдоо анхаарч, өөрийгөө "цэнэглэнэ” гэдгээ амласан бөгөөд ойрын хэдэн жилдээ хань нөхөртэй болох тухай бодолгүй байгаагаа дуулгасан. Гэвч өөрт нь хайр зарласан элдэв залуусаас холуур байсан дуучин бүсгүйн сэтгэлийг хэн нэгэн эр татсан байж таараа. Энэ тухайгаа ч Нара саяхан ил болгосноор барахгүй, УИХ-ын гишүүн Д.Гантулгатай амрагийн харилцаа үүсгэсэн гэх мэдээллээс болоод дахиад л хаягдахад хүрчээ. Жил гаруйн хугацаанд дотно харилцаатай явсан амраг эр нь энэ мэдээлэлд их л бухимдаж, хайр сэтгэлд нь ан цав үүссэнийг тэр нуусангүй. Тиймээс бүтэлгүй дурлалынхаа шаналалд ахин автахгүйг хичээсэн дуучин Нара гэр бүлдээ анхаарал хандуулж, бяцхан хүүгийнхээ дүрсгүйтлийг олонд харуулсан нь энэ. Гэхдээ эцэг эхтэйгээ өдийг хүртэл хамт амьдарч байгаадаа санаа зовниж, хоёр жилийн дараа нөхөртэй болоод тусдаа гарна гэдгээ албан ёсоор зарлалаа.

 

PAPARATSI.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen