Сайхан өгзөг, тэгшхэн гуятай болгох 10 дасгал

 

Алим шиг өгзөгтэй болохын тулд хүчин зүтгэл хэрэгтэй. Гэхдээ заавал мэргэжлийн багшаар заалгаж, зориулалтын зааланд очих хэрэггүй. Эдгээр дасгалыг дагаад хийгээрэй. 

 

Зураг #1 Хоёр хөл дээрээ ээжлэн хагас суух. Тус бүрд нь 15 удаа хийнэ. Эхний долоо хоногт 15 удаа хийгээд үргэлжлүүлэн хийхдээ нэмж болно.
Зураг #2 Хоёр хөл дээрээ хагас суугаад дахин доошлон 90 градус үүсэхээр сууна. Хэдэн секунд бариад эхний байрлалдаа ирнэ. 15 удаа давтан хийгээрэй.
Зураг #3 Дээш хараад гар, хөл дээрээ тогтоно. Одоо хоёр хөлөө ээлжлэн дээш өргөх бөгөөд энэ дасгалаа 15 удаа давтан хийнэ.
Зураг #4 Доош харан хэвтээд хөл, гараа аль болох дээш өргөхийг хичээх. Энэ дасгалыг 15 удаа давтан хийнэ.
Зураг #5 Хоёр хөл дээрээ ээжлэн хагас суух. Тус бүрд нь 15 удаа хийнэ. Эхний долоо хоногт 15 удаа хийгээд үргэлжлүүлэн хийхдээ нэмж болно.
Зураг #6 Гартаа хүндрүүлэгчтэй хийнэ. Эхлээд мөрний хэмжээтэй зай аваад хөлөө гадагш чиглэлтэй тавина. Одоо доош суугаад хэдэн секунд барьсны дараа эргээд босно. 15 удаа давтан хийнэ.
Зураг #7 Зурган дээр үзүүлсэнчлэн зогсоно. Өгзгөө бага зэрэг хойш оцойлгоно. 15 удаа давтан хийнэ.
Зураг #8 Түрүүний дасгалын байрлалаа хадгалаад гараа алдлах маягаар 15 удаа давтан хийнэ. Өгзгөө бага зэрэг хойш оцойлгоно.
Зураг #9 Нэг хөл дээрээ тэнцвэрээ хадгалан зогсоно. Тус бүрд нь 15 удаа давтан хийгээрэй.
Зураг #10 Хоёр хөл дээрээ элжлэн 15 удаа сууна. Хойно нугалж байгаа хөлөө шаланд хүргэж болохгүйг анхаараарай.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen