МУГТ Д.Амартүвшин аваргын төлөө шалгарлаа
БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны нийслэл Хөх хотод болж буй жүдо бөхийн гран при тэмцээний 60кг-ын жинд МУГТ Дашдаваагийн Амартүвшин алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Манай бөх эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогтоо БНАСАУ-ын бөхийг хожоод шөвгийн наймд Чехийн Павел Петриковыг, хагас шигшээд ОХУ-ын роберт Мшвидобазег буулгаж авсан юм. Р.Мшвидобазед хэсэгтээ манай МУГТ Г.Болдбаатарын ялжээ.
Эргтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан өнөөдөр өндөрлөнө. Манай бөх ОХУ-ын А.Огузов, Японы Т.Шишимэ нарын ялсантай алтан медалийн төлөө барилдана.