ТАХИЙН СҮРГИЙН ТОО ТОЛГОЙ 600 ГАРУЙ БОЛЖЭЭ

ТАХИЙН СҮРГИЙН ТОО ТОЛГОЙ 600 ГАРУЙ БОЛЖЭЭ
Монгол тахь нь дэлхийд "Пржевальскийн адуу” нэрээр алдаршсан бөгөөд XX зуун хүртэл байгальд үлдэж хоцорсон цорын ганц зэрлэг адуу юм. Харамсалтай нь тахь адуу өнгөрсөн зууны 60-аад оны үед байгальдаа устаж үгүй болсон бөгөөд хамгийн сүүлийн тахийг 1968 онд Зүүнгарын говьд харж байжээ.

Тэгвэл  устах аюулд өртөөд байсан Тахийн сүргийг өдгөө эх нутагтаа гурван байршилд дахин нутагшуулснаас хойш 600 гаруй тоо толгой болжээ. 2017 оны эхний хагас жилийн байдлаар Хустайн нуруу, Тахийн тал, Хомын талд 55 унагаар тахийн сүрэг бүл нэмээд байгаа аж.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen