“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав

 

"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг мөн хуралдаанаар хийлээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулав.

Тэрбээр, Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн тул Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтад заасны дагуу хоёр саналын томьёоллыг бэлтгэн санал хураалт явууллаа гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй.

Ингээд Байнгын хороогоор дэмжигдсэн, төслийн 1 дүгээр заалтын 14 дэх дэд заалтын "туслах багшийн орон тоог нэмэгдүүлэх” гэснийг "багшийг ажиллуулах” гэж өөрчлөх, төслийн 2 дугаар заалтын "2017 оны намрын” гэснийг "2018 оны хаврын” гэж өөрчлөх гэсэн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд гишүүдийн олонхийн саналаар тогтоолын төслийг баталсан юм.


 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen