Монголбанк алдагдалтай ажилласан хариуцлагыг тооцож хэнээр туг тахих уу?

Монголбанк алдагдалтай ажилласан хариуцлагыг тооцож хэнээр туг тахих уу?

 

Монгол банк гэж ёстой л заяа нь хаячихсан газар гэдэг шиг байдаг боллоо. Ам.долларын хазаарыг алдаад туучихсан, эдийн засгийн хувьд төгрөг гадаад валютын ханшаа барьж дийлэхээ байсан, мөн ашиггүй баахан төсөл хөтөлбөр дэмжиж мөнгө угаасан гэх мэдээлэл ч явах. Ийн ар араасаа хөврөх муу нэрний цуваа үргэлжилсээр...

 

Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн твитер дээрээ "Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагааг дуусжээ. Хохирол олон зуун тэрбумаар хэмжигдэж байна. Тун харамсалтай.” хэмээн жиргэсэн нь түр намжаад байсан өрийн асуудал, өмнөх засгийн газрын буруутай шийдвэрүүдийг дахин өндийлгөлөө. Ёстой л үхсэн хүний ясыг өндөлзүүлэв гэгч болж эхлэв.

 

Гэхдээ тарьсан балаг нь ард түмэн болон засгийн газрыг эдийн засгийн хүндхэн байдалд оруулсантай хэн ч маргахгүй бизээ. Өнгөрсөн жилүүдэд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал гуай хөлөөр нь толгой хийж, толгойгоор нь хөл хийсний гай одоо ч арилаагүй байгаа нь тэр. 2012-2016 оны хооронд Монголбанк найман их наяд төгрөг хэвлэж гүйлгээнд оруулсан. Энэ нь "үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрийн дор хийгдсэн ажил. Гэхдээ энэ нь ямар нэгэн үр дүнд хүрсэн зүйлгүй харин ч эсэрэгээрээ засгийн газарт бөөн дарамт болон үлдсэн ажээ. Учир нь засгийн газар энэ алдагдлаа "үнэт цаас” гаргах замаар нөхдөг. Тэгэхээр эргээд улсын төсөвт ихээхэн хүндрэл дарамт үзүүлдэг нь ойлгомжтой. Тиймээс ажлын хэсгийнхэн энэ бүх алдаа дутагдлын шалтгаан нөхцөлийг тогтоож, хууль зөрчсөн үйлдлүүдэд хариуцлага тооцох ёстой. Харин хэнд хариуцлага тооцох вэ гэдэг нь АСУУЛТ ХЭВЭЭР БАЙГАА.

 

Үнэхээр алдагдалтай ажилласан, буруутай ажиллаад эдийн засгаа, төгрөгийн ханшаа унагасан бол тухайн үеийн удирдлагууд нь хариуцлага хүлээх нь тодорхой. Тэгэхээр тухайн үед засгийг барьж байсан АН-ынхан хийгээд засгийн газрын тэргүүн асан Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нар тэргүүн эгнээнд хариуцлага хүлээх учиртай нь мэдээж.

 

Гэхдээ шинээр засгийн газар байгуулагдаад нилээдгүй хугацааг ардаа үдсэн. Мөн  Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханг томилон эдийн засгаа сэргээнэ хэмээн ам гарч байсан эрх баригчид өдий хүрсэн ч, ноён ам.долларын ханш өссөн үү гэхээс буураагүйг хэн хүнгүй л мэдэж байгаа. Гэтэл өмнөх удирдлагуудад бурууг өгөөд өөрийгөө өмөөрсөн эрхэм ерөнхийлөгч гэх нэр зүүсэн Н.Баяртсайхан чухам ам.долларын ханшийг зогсоохоор төдийлөн хийж гийгүүлсэн ажилгүй байгаа нь хачирхалтай. Харин ч зөөлөн суудалд, чимээгүйхэн тухлаад засгийн газар руугаа алга тосоод байх шиг. Түүний хувьд эдийн засгаа сэргээнэ, төгрөгийн ханшийг тогтворжуулахаар хийсэн ажил одоогоор харагдахгүй байгаа нь харамсалтай.

Тэгэхээр энэ хэдэн эрхэмүүдийн хэнээр нь туг тахихыг өнөөгийн эрх баригчид мэдэх биз ээ.

 

Эх сурвалж: BOLOD.MN

ЧОЙ


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen