Хоггүй хотын төлөө нэгдэхийг Дарханчууддаа уриаллаа
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Миний гэр Манай байр” хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын нийтийн зориулалттай орон сууцны дунд хогийн сав байрлуулах ажлыг өнөөдөр хийлээ.
Иргэд оршин суугчдаас ирдэг хүсэлтийн дагуу хамгийн ихээр хог хуримтлагддаг цэгүүдийн судалгааг Захирагчийн алба, 10 дугаар багийн төв, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, 14-СӨХ хамтран гаргасан байна.
Энэ дагуу өнөөдөр 17 ширхэг хогийн савыг орон сууцны байруудын өмнөх талбайд байршуулжээ. Хоггүй хотын төлөө хогийн саванд хогоо хийхийг Дарханчууддаа Захирагчийн албанаас уриалжээ.