1072 хувьцааг эзэмшигч иргэдийн төлөө ажилладаг ХАРААТ БУС гишүүд хэрэгтэй!

1072 хувьцааг эзэмшигч иргэдийн төлөө ажилладаг ХАРААТ БУС гишүүд хэрэгтэй!

1072 хувьцааны эзэд гэж өөрсдийгөө ойлгодог, бидний монголчуудын эрх ашгийг  "Эрдэнэс Тавантолгой” компанид хангаж ажиллах ёстой хүмүүс бол  тус компанийн хараат бус гишүүд юм. Гэвч хараат бус гишүүдийн томилгоо нь хууль бус гэсэн асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр цугласан хүмүүс хэлж ярьж байсан юм. Тус компанийн хараат бус гишүүдээр  П.Өлзийнаран, Э.Ганбаатар, Х.Болор-Эрдэнэ гэсэн гурван хүн ажиллаж байгаа. Тэднийг компанийн ТУЗ-ийн  ээлжит бус хурлаар томилсон гэх мэдээлэл бий. Уг нь хараат бус гишүүд гэдэг бол тус компани дахь хувьцаанаас эзэмшиж буй Монголчуудынхаа эрх ашгийг эхэнд тавьж, байр сууриа илэрхийлж, бодит үр дүнтэй ажиллах ёстой ч, дээрх нэр бүхий гурван нөхөр ус балгасан аятай сууцгааж байгааг хуралд оролцсон хүмүүс хэлж ярьж байсныг сануулъя.

Тус компанийн хараат бус гурван гишүүний нэг Х.Болор-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн Х.Болорчулууны төрсөн дүү юм билээ. Х.Болор-Эрдэнэ нь өмнөх Засгийн газрын үед "Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ. Тэгвэл нөгөө нэг гишүүн  Э.Ганбаатар нь хамгаалалтын албаны захирал ажилтай.Эрдэнэс Тавантолгой компанийн  үүрэг хариуцлага, иргэдийн өмнө хүлээсэн үүрэг сэлтийг мэддэг хүмүүс ч юм уу, бүү мэд. Гол нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн холбооны   зүгээс ТУЗ үүргээ сайн биелүүлэх ёстой гэж үзэж буй. Үүнд хараат бус гишүүдийн үүрэг их гэдгийг хэлж байгаа юм. Гэвчиг өнөөдрийн байдлаар хараат бус гишүүдээр сууж байгаа нөхдүүд хувьцаа эзэмшигч монголчуудынхаа талд бодьтой ажиллах уу гэдэг нь тодорхойгүй байна.

Ер нь Эрдэнэс Тавантолгой гэж компани байгуулагдсан цагаасаа хойш улстөрчдийн дохио зангаагаар ажиллаж ирсэн гэхэд болно. Уг шийдвэрүүд нь улс орны эдийн засагтай холбоотой атал улстөрчдийн ойр зуурын эрх ашигтай холбогдож ирсний балаг их. Дээр нь нэмээд хараат бус гишүүд нь иргэдийнхээ төлөө ажиллахгүй байхад, юун тэр 1072 хувьцааны үр шим байхав.

Эх сурвалж: Шуурхай.мн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen