Муурын хүржигнэх дуу хүний насыг уртасгадаг
Муурын хүржигнэх дуу хүний насыг уртасгадаг болохыг Америкийн эрдэмтэд олж тогтоосон байна. Эрдэмтдийн хэлж байгаагаар хүн муурыг илэх үеэр хүржигнэх дуу гардаг.
Энэ нь ойролцоогоор 25-150 герцийн долгионыг үзүүлдэг юм байна. Ингэснээр хүний биеийн эсийн нөхөн сэргээх үйл явц хурдасдаг гэсэн байна. Мөн булчингийн болон ясны эд эсийг нөхөн сэргээх чадвартай гэжээ.
Хэрэв стресст хэт автагдсан бол муурыг илэх нь стресс, ядаргааг тайлж, тайвшруулах нөлөөтэй гэж эрдэмтэд онцолсон байна.