Монголын түүхэнд 130 гаруй хэрэг илрүүлсэн баатар нохой РУСЛАНЫ бодит түүх

Монголын түүхэнд 130 гаруй хэрэг илрүүлсэн баатар нохой РУСЛАНЫ бодит түүх

 

Монгол хүний үнэнч анд НОХОЙ цагдаагийн байгууллагын нэгэн хэсэг болон ажилласан тэр цагаас хойших түүхнээ хамгийн их шагнал, хамгийн их медалыг авч чадсан нохой бол РУСЛАН. Нохойн албанд хамгийн хүндтэйд ордог энэ нохой 130 гаруй ноцтой хэрэг илрүүлэн, аж ахуй нэгжид учруулсан хохирол болох 170 гаруй сая төгрөг илрүүлж байсан түүхтэй. Гэвч гэмт хэрэг илрүүлэх явцдаа хоёр удаа хутгалуулж амиа алдсан гэдгийг цагдаагийн албанхыхан маань дурьдаж байсан. 
Түүний гэрэлт хөшөө ажлынх нь байрнаа боссон байдаг, энэ бол асар их хүндлэл юм. Түүх хэзээ ч мартагдахгүй ...
Руслан 1983 онд хуучнаар ЗХУ-ын Ростовна Дону хотод төржээ. 
1974 оны 3-р сараас тус хотын Эрэлч нохойн албаны төвд Монгол 10-н сонсогч, монгол 10-н нохойг сурган хичээллээд төгсөх үед нь Руслан ганцаараа ерөнхий болон мэргэжлийн дасгалаа онц сайн дүнтэй төгссөн тул НАХЯ-ны боловсон хүчний газрын даргын тушаалаар цэл залуухан 23-н настай дасгалжуулагч, сонсогч Г.Нэргүйг офицерийн бүрэлдэхүүнд оруулан цагдаагийн бага дэслэгч цолоор шагнан, бусад дасгалжуулагч нар нь ахлагч цолтой төгсөж байсан түүхтэй ажээ. Ингээд тухайн үед олон хэрэг гардаг байсан, хүн ам олноор суурьшсан Дархан хотод Русланыг томилон ажиллуулахаар шийдвэрлэж, 1974 оны 11-р сараас Дархан хотын НАХ газрын цагдагн сэргийлэх ангийн эрүүгийн албанд хувиарлаж, Руслан нь энэ албандаа 10-н жил ажиллаад "тэтгэвэртээ" гарсан байна.

РУСЛАН ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛСАН БЭ?

Эрэлч албаны нохой Руслан нь ОХУ-ын нохойн албаны төв сургуульд дасгалжуулагч, Г.Нэргүйн хамт суралцаж байхдаа Чех, Орос, Куба, Вьетнам, Болгар зэрэг орны сонсогчдын сургаж байсан 120 гаруй албаны нохойнуудын дундаас ерөнхий болон мэргэжлийн дасгалаараа сургууль дээр зохиогддог тэмцээн уралдаанд байнга тэргүүн байранд шалгарч байснаас гадна Волгоград, Нальчик, Сочи, Ростов зэрэг хотуудад ОХУ-ын нохой сонирхогчдын уралдаан тэмцээнд таван удаа оролцож, тэргүүн байруудад удаа дараа шалгарч, мэргэжлийн дасгалаараа гурван удаа алтан медаль хүртэж байсан гээд олон гавьяа шагнал хүртэж байжээ.

РУСЛАН ЯМАР ХЭРЭГ ИЛРҮҮЛСЭН БЭ?

Руслан 10-н жил эрүүгийн албанд ажиллахдаа тэр үеийн худалдаа бэлтгэлийн газрын манаачийг трубагаар цохиж, 29.0 төгрөгийг нь дээрэмдэн, амийг нь бүрэлгэсэн гэмт этгээдүүд, Дархан хотын ОСБАО байгууллагад складанд хулгай орж их хэмжээний хүнсний бараа хулгайлсан хэрэг, 30 гаруй удаагийн үйлдлээр их хэмжээний эд зүйл хулгайлсан этгээдүүд гээд онц ноцтой 130 гаруй хэргийг илрүүлсэн тухай ахмад нохой дасгалжуулагч бахархан ярьж байлаа. Хааяа гэртээ дагуулаад очиход миний эвхээд тавьсан хувцсанд хүртэл хүн ойртуулдаггүй, надтай амь нэг болчихсон амьтан байсан даа гэж санаа ярьж байлаа. Тэр байтугай тухайн үеийн онц ноцтой гэмт хэрэг үйлдээд зугтаасан оргодлын хутганд өртөж хоёр удаа шархдаж, оёо тавиулж байсан ч хэрэг илрүүлэх үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан тухай түүхийн хуудаснаа бичигдэн үлджээ. Руслан бол цагдаагийн байгууллагад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажилд хариуцлагатай үүрэг гүйцэтгэж хүнээс дутуугүй халуун амиа зориулж ирсэн эрэлхэг амьтдын нэг.
Ахмад дасгалжуулагч, цагдаагийн дэд хурандаа Г.Нэргүй гуай одоо ч хүртэл нохойгоо алдаршуулан, орчин цагийн эрэлч нохойн албаны хөгжилд хувь нэмрээ оруулан, РУСЛАН-ы хөшөөг босгох шийдвэр гаргасанд баяртай байгаагаа ярьсан байдаг.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen