ТТГ тагнуул муурнуудыг бэлтгэж байжээ
Хүйтэн дайны үед буюу 1960-аад онуудад АНУ-ын Тагнуулын төв газар мэс заслын тусламжтайгаар ердийн нэг муужгайг шуурхай туршуул болгож байжээ. Амьтны чихэнд бичил микрофон суулгасан бол гавлын ясанд нь бяцхан радио долгион хүлээн авагч байршуулсан аж. Энэ төхөөрөмжийн антенныг нарийхан төмөр утсаар хийж, үсэн дотор нь нуужээ.
Энэ ер бусын мэс ажилбар "Акустик муужгай” гэдэг нэртэй болсон гэнэ. Тусгай албад энэ бяцхан тагнуулчийг гадаадын улс, орнуудын удирдагчдын хийж буй нууц яриа хэлэлцээрүүдийг тагнахад ашиглахаар төлөвлөж байв. Муурыг хүмүүсийн хөлд суулгаж сургажээ.
Гэвч энэ гоё санааг төслийн эхний үе шатанд орхихоос аргагүйд хүрчээ. Муужгай сургуулилт муу авч байсан гэдэг. Тагнуулч өөрөө эхний даалгавраа гүйцэтгэх үедээ амиа алдсан аж. Цэцэрлэгт хүрээлэн дотор зугаалж яваа хүмүүсийн яриаг сонсуулахаар илгээгдсэн амьтан таксины дугуйнд дайруулж үхсэн байна. Энэ явдлын дараагаар ТТГ уг хөтөлбөрийг зогсоохоор шийджээ. Гэхдээ өдгөө тагнуул хийлгэх зорилгоор киборг-шавьжнуудыг бүтээх төсөл яригдаж байгаа гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn