“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК “ЧАЛКО”-ГИЙН ӨРИЙГ ТӨЛӨХДӨӨ ЗЭЭЛ АВСАН УУ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК “ЧАЛКО”-ГИЙН ӨРИЙГ ТӨЛӨХДӨӨ ЗЭЭЛ АВСАН УУ

 

"Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ажилчдын зүгээс  энэ сарын 5-ны өдөр удирдлагууддаа шаардлага хүргүүлжээ. Тэд  гэрээт олборлолтын компаниас нь ажилчдаа  урамшуул гэж  хоёр ч удаа шилжүүлсэн  мөнгийг компанийн удирдлагууд одоо хэр нь өгөөгүйг  эсэргүүцсэн бөгөөд сүүлийн үед тус компанитай холбоотой үүсээд байгаа асуудлуудтай холбоотой тайлбар шаардсан байна.  


Ажилчдын хүргүүлсэн шаардлагад  гурван зүйл тусгаж  өгчээ. 

Нэгдүгээрт гэрээт олборлогч "Ти Ти Жи Си Сөү” ХХК-иас 203 ажилтанд тус бүрт нь 250 ам.доллар урамшуулал болгон  олгохоор  хоёр удаа шилжүүлсэн мөнгийг яаралтай олгох, 

Хоёрдугаарт "Чалко” компанид  өрөө төлж дууссан хэмээн мэдэгдээд   Зүүн цанхийн үйл ажиллагааг зогсоосон хугацааны сул зогсолтын цалинг олгох, 

Гуравдугаарт Чалкогийн өр дарагдсантай холбоотой   сүүлийн үед гараад буй ярианд тайлбар өгөхийг шаардлаа. Тодруулбал   Эрдэнэс таван толгой компани  Чалко компанид төлөх өрөө нүүрсээр төлж барагдуулах ёстой атал банкнаас зээл авч төлж, дуусгасан тул  Хятадын талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх яриа гарсан байна. Тиймээс  "Чалко” компанид өрийн үлдэгдэлгүй болсон тухай гэрээний заалт биелсэн актыг  "Чалко” болон "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн зүгээс хамтран хүлээн зөвшөөрч, гарын үсэг  зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан баримтыг олон нийтэд дэлгэж, уурхайн ажилчдыг  ажилд нь эргүүлэн оруулах хугацааг тодорхой болгохыг шаардлаа. 
 
Дашрамд дуулгахад, "Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүүн Цанхийн уурхайн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын нэгнээс бүрэн зогсож, олборлолт явуулж байсан компани ажилчдаа амраагаад байсан билээ.  Тус компани "Чалко” компанид төлөх өр төлбөрийн асуудал дууссантай холбоотойгоор гэрээ шинэчлэх үүднээс олборлолтыг түр зогсооход хүрсэн гэх мэдээллийг өгч байсан юм. Гэвч ажилчдын хүргүүлсэн  шаардлагад арай өөр зүйл  бичжээ. Ямартай ч 10 гаруй хоног зүүн цанхийн уурхайн үйл ажиллагаа зогсоод байна.  Уурхайн үйл ажиллагаа нэг хоног саатахад 2-3 сая ам.долларын алдагдал хүлээдэг аж.
 


Б.Сансар
olloo.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen