Путин шиг ...
1980 оны сүүл 1990 эхэн үед Орос улсыг ил цагаан дээрэмдэж байлаа. Байгалийн баялаг, 80 жил барьсан, бүтээсэн үйлдвэр зовад, хот тосгодыг хуу хамж байв. Бүхэл бүтэн хот тосгонг мужийн захирагчтай яриад л зүгээр авч байсан юм. Цэрэг армид гэхэд таван шил архиар танк, даруулгад нь АКА авч байсан үе. Хэн дээрэмдсэн гэж үү. Мөнгөний үнэр авсан оросууд орос орноо дээрэмдсэн юм.
Нийгмийн шилжилт, унхиагүй төрийн тэргүүн Борис Ельцин үйлдвэр зовадаа битгий хэл улс орноо хүртэл алдаж, агуу ЗХУ задарч Украйн, Казахстан, Тажикстан, Белоруссь, Узбекиста́н, Азербайжан, Киргизстан гэх зэрэг бүрэлдхүүнүүд өмчөө аван тусгаарлаж байлаа. Уулын Карабах, Дагестан,Чечений салан тусгаарлагч нарын дайн өрнөж Орос орныг сульдан доройтуулж байсан юм.
Социалист лагерь нуран унахтай зэрэгцэн төрийн эргэлт, бослого, халдлага, дээрэм тонуул гаарч, мафийн систем цэцэглэж Борис Ельцин улс орноо удирдан чиглүүлж чадахгүй болсоноо зарлан 1999 онд сөрөг тагнуулч Владимир Владимирович Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болсноор Орос улсад өөр тогтолцоо нийгэм рүү шилжих эхлэл тавигдсан.
ЗХУ-ын 80 жил цуглуулсан, бүтээсэн баялгийг хуу хамсан Оросын олигархууд дэлхийн тэрбумтангууд болчихоод байлаа. В.Путин огт алгууралгүйгээр нефть, газ, машины үйлдвэр, медиа салбарт эзэн суусан олигархуудыг урин ирүүлээд компанийхаа тодорхой хэсгийг улсад эргүүлэн өгөхийг тушаасан. Кремльд хэн ч ирсэн хөрөнгө мөнгөнийхөө хүчээр учраа олчихно гэсэн баячуул, олигархууд хармаандаа гараа хийцгээн хэсэг эргэлдсэн юм.
"ЮКОС” компанийн эзэн Михайл Ходорковскийг татварын асуудлаар шоронд суулган төрийн өмчийг буцаан авсан юм. Энэ үйл явдлаас нэг их удалгүй Борис Березовский, Михайл Фрейдман, Владимир Гусинский, , Александр Смоленский, Владимир Потанин нарын буруу замаар цуглуулсан хөрөнгийг улсад эргүүлэн авах шийдвэр гарсан.
Ихэнх олигархууд баруун руу дүрвэж бүхэл бүтэн муж тосгон эзэмшилдээ авсан Роман Абрамович гэх мэт нөхдүүд цуглуулсан хөрөнгийнхөө тодорхой хэсгийг нийгмийн сайн сайханд зориулна гэдгээ амлан оргодол босуул бололгүй үлдсэн байдаг. 1988-2000 оны хооронд ОХУ-д өрнөсөн үйл явцыг монголчууд яг дуурайн хийсэн. Гэрээсээ хулгай хийгээд гадаадад нуусан, бусадтай нийлэн дээрэмдсэн, зальдсан.
"Соц” нийгмийн 70 жилд ард түмний хөлс хүчээр цуглуулсан өмч хөрөнгө дээр өнөөгийн нийгэм өнгө төрхөө олж улс төр бизнесийн бүлэглэл бий болсон. Цөөхөн хэдэн нөхдүүд улс төрч болон тоглоцгоож улс орныг цөлмөж байгаа билээ. Үе залгамжилсан, гарын шавиа бэлдсэн улс төрчид Оросын олигархууд шиг эхнээсээ дүрвээд эхэлсэн байх юм.
Тэгэхээр бидэнд Чингис хаан биш юм аа гэхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин шиг 18 олигархуудыг дуудан ирүүлээд төрөөс хулгай хийсэн өмчөө буцаан өг гэх улс төрч хэрэгтэй. Өмч хувьчлал, менемент нэрийн дор хичнээн байшин барилгууд луйварчдын мэдэлд очив оо. Сүүлдээ улс төр бизнесийн бүлэглэлүүд дунд, жижиг компаниуд, цайны газар, дэлгүүрийг хүртэл шүүх, цагдаагийн сүрээр далайлган дээрэмдэх болов.
Энэ тогтолцоог хэн нурааж чадах бэ. Эр зоригтой, шийдэмгий улс төрч В.Путин шиг ажиллаж чадна. Түүнээс биш "Атамануудаас айгаад муу санаатай болчихсон одой нар” бол чадахгүй. Одоо монголчуудад олигархуудтай "дайн” зарлах, цагдаа, тагнуул, АТГ-т бөлдөгдүүлчихээгүй, барууны хүүхэлдэй биш улс төрч хэрэгтэй байна.
Цаг үе, үйл явц өөрийн баатар, төлөөлөлөө бүтээдэг. Агуу Путин шиг биш юм аа гэхэд улс орноо гэсэн сэтгэлтэй, үлгэр жишээ авдаг, школтой улс төрчийг Ерөнхийлөгчид дэвшүүлмээр байна. Тийм цаг үе нь ирсэн гэдэгтэй монголчууд санал нийлэх байх. Шулуухан хэлэхэд улс орныг сорчилон мөлжиж буй бүлэг дээрэмчидтэй хийх дайнд удирдагч (Ерөнхийлөгч) хэрэгтэй.
Т.Эрдэнэ
https://www.facebook.com/photo.php?fbid=1234272743335575&set=a.116423268453867.20804.100002585839902&type=3&theater