13 настай охиныг хүчиндсэн "Д"-т шүүхээс 14 жилийн ял оноожээ

13 настай охиныг хүчиндсэн "Д"-т шүүхээс 14 жилийн ял оноожээ

 

17 настай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа цахим орчинд нийтэлж 13 настайдаа цагдаа, шүүхийн байгууллагад хандсан байдаг. Улмаар 2022 оноос хойш энэ хэрэг дээр  цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Шалгалтаар яллагдагч “Д”-т холбогдох хэргийг бүрэн тогтоож, энэ оны 07 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт хүргүүлсэн байна. 

Яллагдагч “Д”-т Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 14 жилийн хорих ял оноожээ.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч “Н”-г сэтгэл заслын болон нийгмийн халамж, хүүхэд хамгааллын бүхий л үйлчилгээнд холбон зуучилсан.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen