Балтиморын гүүрний ослын улмаас хоёр хүн амиа алджээ

Балтиморын гүүрний ослын улмаас хоёр хүн амиа алджээ

 

АНУ-ын Мэрилэнд, Виржиния мужийг холбосон Балтимор хотын Кэй гүүр өнгөрсөн мягмар гарагт Сингапурын ачаа тээврийн хөлөг онгоцонд мөргүүлж нурсан талаар бид мэдээлсэн. Ослын улмаас 20 орчим хүн сураггүй болсон талаар албаныхан мэдэгдээд байсан. Тэгвэл өнөөдөр гүүрэн дороос хоёр хүний цогцос гаргаж авсан талаар Балтимор хотын Онцгой байдлын газраас мэдээлжээ. Талийгаачид 26-35 настай АНУ-д амьдардаг гадаадын иргэншилтэй бөгөөд гүүр нурах үед автомашинтайгаа ус руу унаж, машинаасаа гарч чадалгүй амиа алдсан байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар үзсэн байна.

Мөн Кэй гүүрэн дээр ажиллаж байсан зургаан барилгын туслах ажилтан сураггүй хэвээр байгаа бөгөөд сураггүй болсон ажилчид Мексик, Гватемал, Гондурас, Сальвадорын иргэншилтэй аж.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen