АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бол Америкийн дотоод асуудал гэв

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бол Америкийн дотоод асуудал гэв

 

Өчигдөр гуравдугаар сарын 13-нд БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн бага хурал хийв.

 

"АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхийлөгч асан Доналд Трамп нар өчигдөр болж өндөрлөсөн намуудын сонгуулийн дотоод сунгаанд хангалттай санал авч, энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болж байна. Энэ талаар Хятад улс ямар байр суурьтай байна вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад Ван Вэньбинь хариулахдаа, "Америкийн аливаа сонгууль бол тус улсын дотоод хэрэг.

 

Хятад улс бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчим ямагт баримталдаг. Хятад, Америкийн харилцааг хөгжүүлэх нь хоёр орон, ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэхийн зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүлээлт гэж бид үздэг. АНУ-ын дараагийн Ерөнхийлөгөөр хэн сонгогдсоноос үл хамаарч харилцааг идэвхтэй хөгжүүлж, харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын дагуу Хятад, Америкийн харилцааг тогтвортой, эрүүлээр хөгжүүлж, хоёр орон төдийгүй дэлхий дахинд ашигтай байлгахыг бид хүсэж байна" гэжээ. 

 

Г.Бямба

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen