"Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй тул хүн хордож байгаагаа мэддэггүй"

Ямарваа нүүрс, түлшийг шатаахад утаа болон СО2 ялгардаг. Утаа бол тортог, нунтаг тоосонцор холилдсон багсарсан хар зүйл. СО2 бол түлш агаар дахь хүчилтөрөгчтэй урвалд орж шатахад ялгардаг хий. Хоргүй хий. Бидний уудаг ундааны газ л гэсэн үг юм гэнэ.

Гэтэл зууханд дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш байвал СО2-ын оронд СО үүсдэг. Энэ бол угаарын хий. Өнгө байхгүй. Үнэр байхгүй. Гэхдээ үхлийн аюултай хорт хий болдог байна.

Анагаах Ухааны доктор Д.Нарансүх "Угаарын хий нь нүүрстөрөгч болон хүчилтөрөгчийн нэгдэл юм. Энэ нь дутуу шаталтын процессын үед үүсдэг. Ялангуяа нүүрс, түлээ, мод гэх мэтчилэн түүхий эд дутуу шатсанаас үүсэх эрсдэл бий. 

Угаарын хий ямар нэгэн үнэргүй, өнгөгүй учраас хүмүүс ийм хийгээр амьсгалж байгаагаа, хордож байгаагаа мэдэлгүй хурц хордлогод орж, улмаар эрүүл мэнд, амь насаараа хохирох аюултай" гэлээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen