"Сахал" Д.Эрдэнэбилэг нарын 20 хүнийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно

"Сахал" Д.Эрдэнэбилэг нарын 20 хүнийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно

 

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.11.21/ 09:00 цагт "Сахал" Д.Эрдэнэбилэг нарын 20 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно. 

Яллагдагч "Сахал" Д.Эрдэнэбилэг нарыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн ОХУ-ын эзэмших 49 хувийг тэргүүн ээлжинд Засгийн газарт худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголиан коппер корпрейшн” ХХК-д давуу байдал бий болгосон, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан зэрэг хэд, хэдэн үндэслэлээр буруутгаж байгаа юм.

Ингэхдээ прокуророос тэднийг Эрүүгийн хуулийн 21.1 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 18.6 /Мөнгө угаах/, 22.5 /Хахууль өгөх/, 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг. 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen