Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ Т.Баясгалан нар гэр бүлээ цуцлуулах хүсэлтийг шүүхэд өгчээ

Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ Т.Баясгалан нар гэр бүлээ цуцлуулах хүсэлтийг шүүхэд өгчээ

 

Баясгалант бүсгүйчүүд олон боловч Баясаа минь наддаа сайхаан хэмээн дуу алдаж явсан хосууд өнөөдөр дахин шүүхийн хаалга татлаа.  Тодруулбал өнгөрсөн долоодугаар сард МУГЖ Т.Баясгалан, Д.Кёкүшюзанбатбаяр нар гэр бүлийн баталгаагаа цуцлуулж эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандахад эвлэрүүлэн жуучлахаар оржээ. Гэвч маргаан үүсгэж байгаа талууд эвлэрэх боломжгүй хэмээж улмаар тус шүүхээс хэргийг харьяаллын дагуу Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж.  Эх сурвалжийн мэдээллээр өнгөрсөн тавдугаар сард Д.Кёкүшюзанбатбаяр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан гэсэн үндэслэлээр 10 цагийн албадан сургалт, 15 хоногийн баривчилгаа, 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь дээрх асуудалтай холбоотой байсан аж. Харин МУГЖ дуучин Т.Баясгалан  УИХ-ын гишүүн асан, МУГЖ дуучин С.Жавхлантай хамт амьдарч байгаа гэх мэдээлэл байна. 

 

Asu.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen