ОПЕК газрын тосны эрэлтийн таамаглалаа хэвээр үлдээжээ

Гринвичийн цагаар 00.17-ийн үед Брент маркийн түүхий газрын тосны үнэ 7 центээр өсөж, нэг торх нь 86.47 ам.долларт хүрсэн бол АНУ-ын Баруун Техасын (WTI) арилжааны фьючерс үнэ 12 центээр нэмэгдэж, торх нь 82.94 ам.доллар болжээ.Энэ хоёр төрлийн газрын тосны үнэ зургаадугаар сараас хойш тогтвортой өсөлттэй байгаа бөгөөд пүрэв гарагт Баруун Техасын арилжааны үеэр Брент маркийн түүхий газрын тосны үнэ энэ оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн байна.
Шалтгаан нь, Саудын Араб, ОХУ хоёр олборлолтоо бууруулах хугацааг сунгаснаас гадна Орос, Украины мөргөлдөөний улмаас Хар тэнгисийн бүс нутагт Оросын нефтийн тээвэрлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлолоос үүдэн үнэ өсөж байгаа ажээ.
Дэлхийн газрын тосны эрэлт 2024 онд өдөрт 2.25 сая торхоор өснө гэж таамаглаж байгаа бөгөөд 2023 онд 2.44 сая торхоор өсөх төлөвтэй байгааг ОПЕК пүрэв гарагт мэдээлжээ. Энэ хоёр таамаглал өнгөрсөн сарынхаас өөрчлөгдөөгүй байна.
Хятадын эдийн засаг 2024 онд тогтвортой өсөхөөр байгаа нь газрын тосны хэрэглээг нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг