Нефтийн үнэ даваа гарагт өсжээ

Нефтийн үнэ даваа гарагт өсжээ

 

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан дуусгавар болоход ойртож, “ОПЕК”-ийн орнууд нефтийн олборлолтоо бууруулж буйтай холбоотойгоор даваа гарагт нефтийн үнэ нэг орчим хувиар өссөн байна.

 

“Brent” маркийн нефтийн үнэ 0.9 хувиар /60 цент/ өсөж, нэг торхын үнэ 65.67 ам.долларт хүрсэн бол “WTI” маркийн нэг торх нефтийн үнэ 56.69 ам.долларт хүрч, 1.4 хувиар /79 цент/ өссөн ажээ.

 

АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчдийн худалдааны асуудлаар хийж буй хэлэлцээ төгсгөлийн шатандаа орсон тухай “The Wall Street Journal” сонин өнгөрсөн ням гарагт мэдээлсэн юм.

 

ОХУ болон “ОПЕК”-ийн гишүүн орнууд дэлхийн нефтийн зах зээлийг тэнцвэржүүлж, нефтийн үнийг өсгөх зорилгоор 2019 оны эхний зургаан сард газрын тосны олборлолтыг 1.2 сая баррелиар бууруулахаар тохиролцсон билээ.

 

Түүнчлэн “ОПЕК” болон “ОПЕК+”-ийн гишүүн орнууд нефтийн олборлолтын шинэ бодлогоо ирэх дөрөвдүгээр сард Вена хотод болох уулзалтаар бус зургадугаар сард шийдэх төлөвтэй байгаа тухай "ОПЕК"-той ойр эх сурвалжууд “Reuters” агентлагт мэдээлжээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen