Нүүрсний хулгайн хэрэгт Х.Баттулгыг шалгаж байгаа

Нүүрсний хулгайн хэрэгт Х.Баттулгыг шалгаж байгаа

 

Авилгатай тэмцэх газраас Нүүрсний хулгайн хэргийн талаар мэдээлэл хийлээ. 
 
Энэ үеэрээ тэд: "АТГ-ын ажлын хэсэг өнгөрсөн 6 сарын хугацаанд эд мөрийн баримтыг бэхжүүлэх зорилгоор нийт 252 обьектэд нэгжлэг хийж, гэрчээр 11030 хүнээс мэдүүлэг авч, 181642 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулан авч, нийт 68 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Үүнээс 75 холбогдогчтой 8 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган, шүүхэд шилжүүлж, 18 холбогдогчтой 2 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. 24 яллагдагчид холбогдох 1 хэрэг шүүх дээр, 33 яллагдагчид холбогдох таван хэрэг прокурорт хянагдаж байна. Мөн 2 хэргийг нэгтгэн, 9 хэргийг хааж шийдвэрлэсэн. Одоо хэрэг бүртгэлтийн 32, мөрдөн байцаалтын 17, нийт 49 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 124 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Үүний 55 нь эрх мэдэл, албаны тушаалын байдлаа урвуулан ашигласан, 56 нь хахууль авах, 29 нь хахууль өгөх, 23 нь мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэрэгт татагдсан. Эдгээрийн 7 нь УИХ-ын гишүүн асан, ЕТГ-ын дарга асан 1, Зам Тээврийн Хөгжлийн Сайд асан 1,  Яамны ТНБДарга асан 1, аймаг, сумын засаг дарга 1, УИХ-ын гишүүний зөвлөх 1 гэх мэт өндөр албан тушаалтнууд" гэв.
 
Мөн "Нүүрсний гэрээтэй холбоотойгоор ҮАБЗ-ийн гишүүн байсан, байгаа Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нараас мэдүүлэг авч, шалгаж эхэлсэн үү?" гэсэн сэтгүүлчийн асуултанд "Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Таны эхний хэлсэн хүнээс мэдүүлэг авсан." хэмээсэн юм.
 
С.Сарнай
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen