Эрүүл мэндийн хөгжлийн төвийг эрүүлээр байлгая, хуучин дарга аа
Өнгөрөгч Засгийн газрын үед мэргэжлийн бус хүмүүс төрийн албанд шургаснаар төрийн алба тогтвортой, мэргэжсэн байх ёстой гэдэг зарчим алдагдаж, холбогдох хууль тогтоомж зөрчигдөхийн зэрэгцээ олон жилийн туршид мөрдөж хэвшсэн, холбогдох дээд байгууллагаас баталсан журмуудыг зөрчиж төрийн албаны залгамж чанар алдагдагдаж байсан нь харамсалтай.
Дээрх жишээнүүдийн хамгийн тод нь Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар нэг айлын хүргэн, бэрийн холбоотой Ч.Бат-Эрдэнийг томилсон явдал байдаг. Урьд нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эрүүл мэндийн газар гэдэг энэ их айл нь 10 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан гэж салбарынхан нь үздэг юм билээ. Гэтэл Ч.Бат-Эрдэнийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлаар томилогдсоноос хойш тус төвийн үйл ажиллагаа мэргэжлийн бус хүмүүсээр "сэлбэгдэж” үйл ажиллагаа нь доголдож эхлэх суурь тавигджээ. Жишээ нь эмчлэх, эм барих, сувилах эрх олгох тусгай зөвшөөрөл буюу эмнэлгийн мэргэжлийн шалгалтын зохицуулалт хариуцсан мэргэжитнээр "номын санч, архивын” мэргэжилтэй Г.Маам гэгч хүнийг авсан. Мөн тус төвийн дэд захирлаар У.Цэвэгмэд, түүний найз унтуулгын эмч Ц.Амарзаяа нарыг удирдлагын багтаа багтаан Төгсөлтийн дараах сургалт зохицуулалтын хэлтсийн даргаар томилсон зэрэг нэлээд хуудуутай зүйлүүдийг хийсэн нь өнгөрсөн хугацааны эрүүл мэндийн салбарын уналтын нэг шалтгаан болсон гэлцдэг.
Энэ бүх хууль бус томилгоо, мэргэжлийн бус хүмүүсийн цаана Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил хоцрогдож эмч, сувилагч, эм баригчдын мэргэжлийн нэр хүнд унаж буйг тэд мэдсээр байж үл тоомсорлож байсан ажээ. Эрүүл мэндийн салбар бол улстөржиж, улс төрийн томилгоо хийж болдоггүй салбар. Тэр тусмаа Эрүүл мэндийн хөгжлийн төв нь салбарынхаа хөгжлийг олон улсын жишигт хүргэх онцгой үүрэг хүлээдэг салбар юм.
Өнгөрөгч хугацаанд Эрүүл мэндийн хөгжлийн төвийг удирдаж байсан захирал Ч.Бат-Эрдэнэ, дэд захирал У.Цэвэгмэд, хэлтсийн дарга Ц.Амарзаяа, эмнэлгийн мэргэжлийн шалгалтын зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Маам нарыг л таньдаг бол лиценз авах болон дадлагажигч эмч буюу ресидентийн сургалтад элсэх, төгсөх, шалгалт өгөхөд түвэггүй байдаг байсан хуудуутай байдлыг одоогийн удирдлагууд журманд нь оруулах гэж нэлээн цагийг барж байгаа сурагтай. Харин тэдгээр эрхээ авсан, шалгалтдаа тэнцсэн хүмүүс салбарынхаа нэр хүндийг өргөн ажлаа сайн хийж чадах эсэх нь тун эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл шалгалтын комисс, хяналтын тогтолцоо алга. Эрүүл мэндийн сайдын баталсан журмаар бол ЭМШУИС-ийг төгсөөд хоёр жил сум, өрхийн эмнэлэгт заавал ажилласан байх ёстой. Гэтэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга, дэд дарга, алба, хэлтсийн дарга нарыг таньдаг бол дээрх журмыг мөрдөөд байх шаардлагагүй байсан гэлцэх юм билээ.
Төгсөлтийн дараах мэргэшлийн сургалт, үндсэн болон төрөлжсөн мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн сургалтын элсэлт, төгсөлтийн шалгалт нь тухайн улсад хүлээн зөвшөөрөгдөх эмч хүний мэдлэг чадварын доод хэмжээ буюу улаан шугам юм. Тодорхой хугацааны үечлэлтэйгээр улаан шугамаа дээшлүүлэн эмч хүнд тавих шаардлагыг өндөржүүлэн чанарын хөгжлийн үндсийг тавьж байдаг. Тиймээс энэ шалгуур хатуу байх тусам чадамж нь өндөр байдаг аж. Түүнийг давахад урамтай байдаг гэж мэргэжлийнхэн ярих юм билээ.
Нарийн мэргэжлийн эмч нарт юу сурсан мэдсэнээ чардайтал шалгуулаад давсан эмч дадлага дээр гараад яаж ажиллах вэ, тэр нь эцсийн бүлэгт хэний төлөө юм бэ. "Энэ эмч миний эрүүл мэндийг манаж байгаа” гэсэн итгэл тээн очиж байгаа өвчтөнүүдийнхээ өмнө тэд нүүр улайхгүй байсаар ирсэн. Гэтэл номын санч, архивч, эсвэл сайдын найз, хамаатан тэс өөр мэргэжлийн хүнд "найраагаар” шалгалт өгөөд давах хоёрын аль нь амттайг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга асан Ч.Бат-Эрдэнэ түүний удирдлагын багт ажиллаж байсан эрхэмүүдээс асуумаар байна. Мөн одоо самарч дууссан хөгжлийн тевийнхөө даргад яагаад санаархаад байгааг ч давхар асуучих нь зөв байх. Ард түмний эрүүл энхийн манаанд зогсоно гэдэг хэн нэгэн танил талтай хүний хийх ажил биш. Жинхэнэ мэргэшсэн, чадвартай эмч нарын хийх ажил. Тийм байтал Эоүүл МЭНДИЙН ТӨВИЙГ дампуурлын ирмэгт авааччихаад дахиад удирдлагад нь санаархаад байгаа чинь "ШУДРАГА ЁС УУ"....
С.ОГТОРГУЙ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/