Казахстаны парламентын доод танхимын сонгуулийн урьдчилсан дүн гарчээ
Казахстаны Сонгуулийн төв хороо өчигдөр /2023.03.20/ тус улсын парламентын доод танхимын сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнг зарлажээ. Урьдчилсан дүнгээр улс төрийн зургаан нам доод танхимд суудал авсан байна.
Казахстаны Сонгуулийн төв хорооны дарга Нурлан Абдиров өчигдөр хэвлэлийн бага хурал хийж "Урьдчилсан тооллогын дүнгээр 6 сая 360 мянга орчим сонгогч саналаа өгч, Казахстаны эрх баригч "Аманат" нам 53.9 хувийн санал авч, "Аул" ардчилсан эх оронч нам 10.9 хувийн санал авч, Казахстаны Ардын нам болон бусад дөрвөн нам сонгуулийн таван хувийн босгыг давж, парламентын доод танхимд суудал авсан байна" гэж мэдэгджээ.
Казахстанд парламентын доод танхимын сонгууль энэ сарын 19-нд болж, парламентын 98 суудлын төлөө намууд өрсөлдсөнөөс 69 суудлыг улс төрийн 7 намын 281 нэр дэвшигчээс, үлдсэн 29 суудлыг нэг тойргийн системээр сонгох юм.
Д.Хүчитбаатар