13-18 насныхныг сонгож фэйсбүүк сурталчилгаа явуулах боломжийг хязгаарлалаа
Өсвөр насныхныг нас, байршил, хүйс, сонирхол зэргээр нарийн ялгаж сонголт хийх байдлаар фэйсбүүк сурталчилгаа (бүүст) хүргэдэг байсан бол өнөөдрөөс фэйсбүүк энэ боломжийг хязгаарлахаар болжээ. Учир нь энэ насныхан бүрэн төлөвшөөгүй, сурталчилгаанд итгэх магадлал өндөртэй, сурталчилгаагаар дамжуулан буруу хэрэглээ, буруу сонголт хийх магадлал өндөртэй гэж шинжээчид үзсэн байна. Тиймээс насанд хүртэл нь буюу 18 нас хүртэл нарийвчилсан сонголтоор бүүст явуулах боломжийг хасч байгаа юм байна.