12-15 насныхныг өнөөдрөөс эхлэн сайн дурын үндсэн дээр Pfizer вакцинаар дархлаажуулна
Зургаадугаар сарын 28-ны өдөр буюу өнөөдрөөс эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 12-15 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулна.Хүүхдүүдэд Pfizer үйлдвэрийн вакцин хийх бөгөөд хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь харьяа дүүргийнхээ Pfizer вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийг хуудас бөглөх юм. Хүүхдэд вакцин хийх цэгүүдийн байршлыг доорх хувиараас харна уу.