Уул ус хотын нэгэн цогц хөгжлийг дэмжинэ

 

 

Жянсү мужийн Гаоюү хотын Чиншүйтань нуга газрын цэцэрлэгт хүрээлэнд жуулчид аялж байгаа нь

 Зургийг: Лиү Жянрүй    https://www.sogou.com

Жэжян мужийн Нингбө хотын экологийн цэцэрлэгжсэн хотын бүтээн байгуулалт иргэдийн хүртэхүйн болон аз жаргалын мэдрэмжийг тасралтгүй дээшлүүлж байна.

Зургийг: Хү Шюжүнь    http://www.cpanet.cn/

Сычуань мужийн Чэндү хотын Тяньфү шинэ дүүргийн хотын оршин суугчид үзвэрийн тавцан дээрээс хот хийгээд цаст уулыг алсаас сонирхоно.    

Зургийг: Жя Нань    https://www.sogou.com

Жуулчид Фүжянь мужийн Фүжөү хотын Фүшань цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж байгаа нь

       Зургийг: Линь Шуанвэй    https://www.sogou.com

Лиаонин мужийн Жиньжөү хотын Шяолинхе голыг цэвэрлэж байгаа нь

Зургийг: Шинь Ян, Жөү Ханжян 

Гүйжөү мужийн Чянь Ши хотын Вэньфэн гудамжны Шүйши арлын нуга газрын цэцэрлэгт хүрээлэнтэй хотын барилга, уул ус уусан нэгдэж онцгой сайхан дүр төрхийг бүрдүүлэв.

Зургийг: Жөү Шүньчао    http://www.cpanet.cn/

Чүнчин хотын Наньчуань бүс нутгийн нөхөн сэргээгдсэн уул, дов толгод, хот эв зохистой хөгжиж байгаа өнгө төрх 

Зургийг: Жай Минбинь     https://www.sogou.com

  ХКН-ын ХХ их хурлаар эх байгалийг хүндэтгэх, хамгаалах, байгалийг даган зохицох нь социализмын орчин үеийн шинэчилсэн улс орныг бүх талаар бүтээн байгуулах шаардлага юм хэмээн дурджээ. Уул ус бол үнэлж баршгүй гэх үзэл баримтлалыг чанд хэрэгжүүлж, хүн байгаль эв зохистой аж төрөх дээд хэмжээний өндөрлөгөөс хөгжлийг дэмжих хэрэгтэй.  

  Экологийн сайн сайхан орчин бол эдийн засаг нийгмийн хөгжлийн эрхэм нандин нөөц баялаг юм. 

Дарга Ши Жиньпин "Уул ус, хотыг сэргээн засварлах ажлыг нэг цогц болгон ахиулж, хотын үйлдвэрлэлийн орон зай, оршин амьдрах орон зай, экологийн орон зайг шинжлэх ухаанчаар оновчтой төлөвлөж, иргэдэд амрах, биеэ чийрэгжүүлэх суурь бүтээн байгуулалтын бэлэн байдлыг хангах хэрэгтэй" хэмээн онцолжээ.  

  Уул ус бол үнэлж баршгүй гэх үзэл баримтлалыг сүүлийн жилүүдэд экологийн хамгаалалт, орчны бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, хотын хөгжил, иргэдийн амьжиргаа зэрэг олон салбарт хэрэгжүүлж, уул ус, хүн хийгээд хот эв зохистой хөгжиж, экологийн таатай орчныг иргэдийн аж амьдралын өсөлтийн цэг болгохоос гадна эдийн засаг нийгмийн тогтвортой эрүүл хөгжлийн тулгуур цэг болгохын зэрэгцээ бохирдолгүй ногоон хөгжлийн суурь болгон хөгжүүлнэ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen