БНСУ-ын Ерөнхийлөгч “Samsung”-ийн өв залгамжлагч И Жэ Ёнд өршөөл үзүүллээ

 

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл “Samsung” группын өв залгамжлагч И Жэ Ёнд өршөөл үзүүллээ.

Наймдугаар сарын 15-наас хойш И Жэ Ён “Samsung”-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллах боломжтой болж байна. Түүнчлэн гадаад руу зорчих эрхтэй болох аж. Энэхүү мэдээллийн дараа “Samsung”-ийн хувьцааны ханш 1.3 хувиар өслөө.

И Жэ Ён 2018 онд БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн авлигын хэрэгт холбогдон 30 сар хоригдох ял авсан юм. Хэдий тийм боловч 18 сар хоригдсоны дараа тэнсэн харгалзах ялтайгаар жил гаруйн өмнө суллагдаад байв. Түүний ял эдлэх хугацаа долоодугаар сарын 29-ний өдөр албан ёсоор дууссан ч бүх эрхийг нь сэргээхийн тулд өршөөл үзүүлэх шаардлагатай байсан аж.

Б.Есүйхулан

Bloomberg Tv

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen