Д.Сумъяабазар: "Смарт карт"-ыг хэрэглээнээс хална

Д.Сумъяабазар: "Смарт карт"-ыг хэрэглээнээс хална

 

Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийн талаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Нийтийн тээврийн ачааллыг төр үүрч явах хэрэгтэй юм билээ. 2015 онд нийтийн тээврийн татаас 53 тэрбум төгрөг байсан. Өнөөдрийн байдлаар 180 тэрбум төгрөг болсон. 130 тэрбум төгрөгний нэмэлт татаас "Смарт карт"-тай холбоотойгоор үүссэн. Энэ зардалд санхүүгийн шалгалт оруулъя гэхээр болдоггүй. Тооцоо судалгаа датанууд нь Солонгос руу явдаг. Одоо Улаанбаатар хотод нийтийн тээврээр зорчих хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн статистик Солонгос руу явж байна. Тиймээс смарт картыг Улаанбаатар хотын нийтийн тээврээс хална. Нийтийн төсвийн зардал 130 тэрбумаар нэмэгддэг ийм ухаалаг систем гэж дэлхийд байхгүй. Ухаалаг картын системийг манай дотоодын компаниуд өөрсдөө хийх бүрэн боломжтой. Үндэсний компаниудтайгаа хамтарч Улаанбаатар хотын нийтийн тээврийн цахим шилжилтийг хийнэ" гэв.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen