Монгол, БНХАУ-ын хилийн Бургастай-Лаоемяо автозамын боомт ажиллаж эхэлжээ

Монгол, БНХАУ-ын хилийн Бургастай-Лаоемяо автозамын боомт ажиллаж эхэлжээ

 

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газрын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилийн Бургастай-Лаоемяо авто боомт нь байнгын ажиллагаатай боловч цар тахлын улмаас өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 1 жил 4 сар гаруй хугацаанд хаалттай байсан юм. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван Итэй энэ сарын 7-нд утсаар ярих үеэр талууд ойрын хугацаанд тохирсны дагуу хилийн Бургастай-Лаоемяо авто замын боомтыг өнөөдрөөс нээлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen