Есдүгээр сарын 13-нд БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд ажиллахгүй
БНХАУ-ын Намрын баяр 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тохиож байна.
Монгол, БНХАУ-ын Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрт заасны дагуу хоёр талын авто замын боомтууд энэ өдөр буюу Баасан гарагт ажиллахгүй.
2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хаагдах авто замын боомтууд:
- Замын-Үүд
- Хавирга
- Баянхошуу
- Сүмбэр
- Бичигт
- Ханги
- Гашуунсухайт
- Шивээхүрэн
- Бургастай
- Булган
- Даян боомт.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т:
- Талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана.
- Төмөр замын боомт нь Талуудын хоорондын холбогдох хэлэлцээрт заасан төмөр замын цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд баяр, амралтын өдрүүд болон боомтын ажиллах хугацааны хязгаарлалтад хамрагдахгүй гэж заасны дагуу дээрх зохицуулалтууд хийгддэг байна.
Хил хамгаалах ерөнхий газар