SXCoal: COVID-19-ийн халдвар авсан тээврийн жолоочийн ойрын хавьтал Ганцмод боомтод очсон
БНХАУ-д нүүрс тээврийн хоёр жолоочоос COVID-19-ийн халдвар илэрснээр Ганцмод боомтын удирдлагууд хилийн хяналт, шалгалтыг чангатгаад байна.
Шинжаанаас ӨМӨЗО-ы Баяннуурт ирсэн хоёр жолоочоос “коронавирус”-ийн халдвар илэрснийг “SXCoаl” мэдээллээ. Халдвартай нь батлагдсан тээврийн жолоочийн ойрын хавьтал Ганцмод боомтод очсон тул Баяннуур хотоос боомтод байгаа бүх хүнийг шинжилгээнд хамруулахыг хүссэн байна.
Боомтын удирдлага бүх иргэнээ шинжилгээнд хамруулж, боомтоор орох гарах хөдөлгөөнд маш хатуу хяналт тавьж эхэлснийг Хөх хотын Консулын газар мэдээллээ.
Хэдий тийм боловч Монголоос нүүрсний тээвэр зогсоогүй хэвийн үргэлжилж байгааг Гашуунсухайт боомтоос мэдээлэв. Энэ сар гарсаар тус боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 210 автомашин гарчээ.
Дөрөвдүгээр сарын нэгнээс боомтоор татан авах нүүрс тээврийн автомашины тоог 300 болгохоор тохиролцсон ч БНХАУ-д COVID-19-ийн халдвар буурахгүй байгаатай холбоотойгоор энэ шийдвэр хэрэгжиж эхлээгүй байна.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Bloomberg Tv