Улсын хэмжээнд 88 их дээд сургуульд 150 мянга орчим оюутан сурдаг бол 68 МСҮТ-д 40 мянга хүрэхгүй оюутан сурдаг

Улсын хэмжээнд 88 их дээд сургуульд 150 мянга орчим оюутан сурдаг бол 68 МСҮТ-д 40 мянга хүрэхгүй оюутан сурдаг

 

УИХ-ын чуулганаар Мэргэжлийн боловсролын тухай хуульд оруулах өөрчлөлтийг удахгүй хэлэлцэнэ. Энэ хүрээнд БШУЯ, МҮХАҮТ хамтран “Мэргэжлийн боловсрол, сургалт ба ажил олгогчдын хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад Монголын шилдэг 60 ААН, байгууллага, ажил олгогч, холбоод болон төрийн төлөөлөл оролцсон юм. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “Хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд нийцүүлэн мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог боловсронгуй болгож, төгсөгчдөд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх” зорилгын хүрээнд, 2020 онд “Нийгмийн түншлэл дээр үндэслэн мэргэжлийн боловсрол, сургалтын багшлах боловсон хүчнийг чадваржуулж, дадлагын баазыг өргөжүүлж, суралцагчдын тоог 60 мянгад хүргэх”, 2030 он гэхэд үндэсний ажиллах хүчний хэрэгцээг мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчнээр бүрэн хангах зорилтуудыг дэвшүүлсэн байна.
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсон хүчнийг МСҮТ бэлдэж чадаж байна  уу гэхээр хараахан чадахгүй буюу эрэлт нийлүүлэлт зөрүү гарсан байна. Хэрэв энэхүү зөрүү цаашид улам өсвөл Монгол Улсын ажилгүйдлийн түвшин буурахгүй. Дунджаар 100 мянган ажилгүй иргэд байгаагийн дунд залуус их олон. Тэр дундаа мэргэжлийн дипломтой иргэд хөдөлмөрийн зах зээл дээр шууд гарч чадахгүй байна.
МСҮТ-ийг жилд төгсөж байгаа 10 мянга орчим хүүхэд бүгд ажлын байртай болохоос гадна цаана нь 20 мянга орчим ажлын байрны эрэлт хэрэгцээ байна.
Манай 88 их дээд сургуульд 150 мянга орчим оюутан байхад 68 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 40 мянга хүрэхгүй оюутан сурч байна. Их дээд сургууль төгссөн гурван хүүхэд тутмын нэг нь ажлын байртай болж хоёр нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна.
Нөгөө талдаа МСҮТ-ийг жилд төгсөж байгаа 10 мянга орчим хүүхэд бүгд ажлын байртай болохоос гадна цаана нь 20 мянга орчим ажлын байрны эрэлт хэрэгцээ байна. Тиймээс их дээд боловсролын гадна мэргэжлийн боловсролын тогтолцоог ажил олгогчдын хүсэж байгаа мэргэжилтэй ур чадвартнуудыг бэлддэг болох шаардлагатай байна.
Нэг хэсэг мэргэжлийн боловсролын тогтолцоонд оюутан сард 200 мянган төгрөг авдаг буюу халамжийн шинж чанартай болсон. Орлого нь гайгүй, эцэг эх нь чадвартай бол дээд боловсролыг сонгоод, амьдралын боломж тааруу нь 200 мянган төгрөгийн төлөө МСҮТ-д суралцах хандлага ажиглагддаг. Гэтэл угтаа хоёул хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээнд шаардлагатай чадварлаг мэргэжилтнүүдийг бэлдэж чадахгүй байгаа нь нууц биш хэмээн мэдэгдлээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen