Пакистаны сүмд болсон халдлагыг зэмлэн буруушаажээ
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Пакистаны Пешавар хотын лалын сүмд олон арван хүний аминд хүрсэн террорист халдлагыг ням гарагт зэмлэн буруу шаажээ. Аюулгүйн Зөвлөлийн гишүүд 2022 оны 3-р сарын 4-ний баасан гарагт Пакистаны Пешавар хотын Кооча Рисалдар сүмд болсон аймшигт террорист халдлагыг хатуу зэмлэн буруушааж байна” гэж дээрх мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.
Мөн зөвлөлийн гишүүд амиа алдагсдын ар гэрийнхэн болон Пакистаны Засгийн газарт гүн эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүст түргэн эдгэрэхийг хүссэн байна. Түүнчлэн терроризмыг үйлдэгч, зохион байгуулагч, санхүүжүүлэгч, ивээн тэтгэгчдэд хариуцлага хүлээлгэх шаардлагатайг мөн онцолжээ. Терроризмын бүх хэлбэр нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж буй хамгийн ноцтой аюулын нэг гэдгийг Аюулгүйн Зөвлөл дахин нотолсон байна. Баасан гарагт мөргөлийн үеэр амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 63 хүн амиа алдаж, 200 орчим хүн шархаджээ.