Норвегид нум сумаар зэвсэглэсэн этгээд 5 хүний аминд хүрчээ
Лхагва гарагт Норвегийн Осло хотын баруун хэсэгт орших Конгсберг хотод нум сумаар зэвсэглэсэн этгээд халдлага үйлджээ. Тус халдлагын улмаас таван хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан байна.
Уг халдлагыг үйлдсэн байж болзошгүй Дани улсын 37 настай иргэнийг баривчилсан бөгөөд ямар зорилготой аллага үйлдсэнийг нь тогтоогоогүй байгааг тус хотын цагдаагийн газраас мэдээлжээ. Норвегийн тагнуулын төв байгууллага хэргийг анхааралдаа авч, алуурчин олон улсын террорист сүлжээтэй холбоотой эсэхийг шалгаж эхэлжээ.
Халдлага үйлдсэн этгээд Конгсберг хотын баруун талд байрлах “Coop Extra” супермаркет руу дайрчээ. Гэмтсэн хүмүүсийн нэг нь тухайн дэлгүүрийн ажилтан юм байна.
Тус улсын цагдаа нар өмнө нь галт зэвсэг хэрэглэдэггүй байсан ч Үндэсний Цагдаагийн Газарт гарсан халдлагын дараа бүх цагдаа нарыг зэвсэглэх болсон юм.Норвеги нь дэлхийн хамгийн тайван амгалан улсуудын нэгт тооцогддог. Гэхдээ 2011 онд хэт үндсэрхэг үзэлтэн Андерс Брейвик зэвсэгт халдлага үйлдэхдээ 77 хүний амийг хөнөөсөн нь тус улсын түүхэнд хар мөрөө үлдээсэн.