БНХАУ-ын Эрээнд бүх нийтийн шинжилгээ авч, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

 

БНХАУ-ын Эрээнд бүх нийтийн шинжилгээ авч, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

 

Эрээний боомтод нэг хүнээс коронавирусын халдвар илэрсэн тул БНХАУ-ын талаас Эрээн боомтыг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргаад буй билээ. Энэ тухай Хятадын Олон Улсын Радио мэдээлжээ. Уг мэдээлэлд: "Өвөр Монголын Эрүүл Мэндийн хорооноос мэдээлснээ 2021 оны 10-р сарын 13-ны 7 цагаас 14-ний 7 цагийг хүртэл ӨМӨЗО-ны Эрээн хотод Ковид-19-ийн халдвар авснаар 1 тохиолдол батлагдсан бол ӨМӨЗО-нд халдвар авсан байж болзошгүй сэжигтэй, өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдол нэмж бүртгэгдээгүй.
Эрээн хотын батлагдсан тохиолдол нь Эрээний Хүйтун ложистикийн хаалттай хяналтын бүсийн ажилтан юм.
 
10-р сарын 12-нд Эрээн хотынхон халдвар хамгаалалтын журмын дагуу Хүйтун ложистикийн хаалттай хяналтын бүсийн ажилтнуудад хоног өнжөөд нэг удаа нуклейн хүчлийн шинжилгээ хийхэд нэг эерэг хариу гарчээ. 10-р сарын 13-нд Хүйтун ложистикийн хаалттай хяналтын бүсийн 32 ажилтанд шинжилгээ хийсэнд 1 хүний шинжилгээний дүн эерэг гарч, бусад 31 хүний дүн нь сөрөг байжээ.
 
10-р сарын 13-ны үдээс хойш Шилийн гол аймгийн Халдварт өвчний хяналтын төвийн дахин шинжилгээний дүнд мөн эерэг болохыг нотлон, ӨМӨЗО-ны Эмчилгээний багийн мэргэжилтнүүд тус ажилтан Ковид-19-ийн халдвар авсан тохиолдол болохыг баталжээ. Өдгөө Эрээн хотынхон халдварт өвчин судлалын шалгалт, мөн холбогдох орчны ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг ажлыг хийж байна." гэсэн байна.
 
Г.Бямба
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen