Bloomberg: Газпром аравдугаар сарын 1-ээс эхлэн “Хойд урсгал 2” хоолойгоор хий нийлүүлэхээр төлөвлөж байна

Bloomberg: Газпром аравдугаар сарын 1-ээс эхлэн “Хойд урсгал 2” хоолойгоор хий нийлүүлэхээр төлөвлөж байна

 

Газпром аравдугаар сарын 1-нээс эхлэн “Хойд урсгал 2” хий дамжуулах хоолойгоор хий нийлүүлэх ажлаа эхлэхээр төлөвлөж байна гэж Bloomberg эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Түүнчлэн Газпром 12 дугаар сарын 1 гэхэд хийн хоолойн хоёр дахь шугамаар хий шахах төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээнд дурдагдсан байна.
Үүний зэрэгцээ Европын хийн тээвэрлэлтийн системд хий нийлүүлэх хугацаа нь Германы зохицуулагчийн шийдвэрээс хамаарна гэдгийг Bloomberg дурджээ.
Төслийн оператор компани “Хойд урсгал 2” -ын сүүлчийн хоолойг тавьж дууссан гэдгийг мэдэгдэж байсан. Хийн хоолойг оны эцэс гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ онд “Хойд урсгал 2” хийн хоолойгоор 5.6 тэрбум шоо метр хий нийлүүлэх боломжтой гэж Газпром мэдээлжээ.
“Хойд урсгал 2” төсөл нь нийт 55 тэрбум шоо метр хий дамжуулах хоёр шугамаас бүтэх бөгөөд Оросын эрэг, Балтийн тэнгисээр дамжин Герман руу байгалийн хий дамжуулах зориулалтаар тавигдсан юм. 2019 оны арванхоёрдугаар сард АНУ-ын ОХУ-д тавьсан хориг арга хэмжээний улмаас энэ ажил зогсож, 2020 оны 12 дугаар сараас дахин эхэлсэн билээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen