Хотод 2 дахин үнэтэй шахсан "Моннис моторс"-ын шар АВТОБУСНЫ ДУУЛИАН

Хотод 2 дахин үнэтэй шахсан "Моннис моторс"-ын шар АВТОБУСНЫ ДУУЛИАН

 

Жилийн өмнө ихээхэн маргаантай эхэлж байсан нэгэн гэрээ өнөөг хүртэл гүйцэтгээгүй хэрнээ улсын төсвөөс 23.5 тэрбум төгрөг хувийн компанийн дансанд шилжчихсэн нэгэн асуудал олны анхаарлыг татаж эхэллээ. Тэр бол Нийслэлийн Засаг даргын тамгын газар Моннис группийн охин компани Моннис моторс ХХК-тай байгуулсан сургуулийн сурагчдын автобус нийлүүлэх гэрээ.
Анх гэрээ байгуулагдаж байх үед тус компанийн нийлүүлж буй нэг автобус 130.000 ам.доллар байсан нь олны бухимдлыг ихээхэн төрүүлсэн. Зах зээл дээр 40-70 мянган ам.доллараар зарагддаг автобусыг бараг 2 дахин өндөр үнэтэй улсад шахаж байсан гэсэн хардлага олны дунд үүсч, багагүй хэл ам болж байсан.

 

Тэгвэл энэхүү гэрээ хэрхэн үргэлжлэв?
НЗДТГ болон Моннис моторс ХХК-ийн хооронд 2020 оны 7 дугаар сарын 2 буюу одоогоос жил орчмын өмнө хоёр тал гарын үсэг үсэг зурж гэрээг байгуулж байжээ. Гэрээнд зааснаар Моннис моторс ХХК 2020 онд 75, 2021 онд 75, 2022 онд 50 гээд нийт 200 автобус нийлүүлэхээр тохиролцжээ. Ингээд эхний жилийн нийлүүлэлтийн өртөг 23 тэрбум 50 сая төгрөг хэмээн компанийн дансанд шилжжээ.
Тус нийлүүлэлтийн нийт өртөг нь 350 тэрбум төгрөг гэж гэрээнд тусгасан байна.
Гэтэл эхний жил өнгөрөөд дараагийн жил талдаа ороод байхад 5 автобус нийлүүлээд байгааг албаны хүмүүс баталжээ. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар хоёр жилийн хугацаанд 150 автобус нийлүүлсэн байх ёстой атал зөвхөн 5 автобус хүлээлгэн өгсөн мэдээлэл байна. Энэ асуудал НЗДТГ-ын хүрээнд ихээхэн асуудал үүсгэж байгаа бололтой. Учир нь НТҮГ-аас Моннис мотор ХХК-ийг гэрээнийхээ үүргийг биелүүлж хугацаандаа автобусаа нийлүүл хэмээн удаа дараа шаардлага хүргүүлсэн ч тусыг олоогүй байгаа гэнэ.
Ингэснээр татвар төлөгчдийн 23.5 тэрбум төгрөг 75 биш 5 автобус болчихоод байгаа аж. Цаашид хэрхэн яаж гэрээний үүргийг биелүүлэх талаар хоёр тал байр сууриа илэрхийлээгүй, тодорхойгүй хэвээр байна!
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen