Орон гэргүй 100 гаруй иргэнийг нийгмийн хамгаалалтын тусгай төвд байрлуулна

 

Хатуу хөл хорионы хугацаанд орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг Нийгмийн хамгааллын тусгай төв болон энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг гэрээт ТББ-уудад байрлуулах юм байна. Энэ арга хэмжээнд нийслэлийн томоохон худалдааны төв, захууд, авто вокзалууд, орц хонгил, гудамж талбайд хоноглон тэнүүчилж амьдарч байгаа, архины хамааралтай гэр орноосоо дайжсан, өөрийн орон гэргүй 100 гаруй иргэнийг хамруулах юм.

 

Тэдгээр иргэнийг бүртгэлжүүлж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, коронавируст халдвараас хамгаалах арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран зохион байгуулна. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen