Төмөр замын ажилтнууд дундаас COVID-19 халдварын батлагдсан тохиолдол 53 бүртгэгдээд байна

Төмөр замын ажилтнууд дундаас COVID-19 халдварын батлагдсан тохиолдол 53 бүртгэгдээд байна

 

“УБТЗ” ХНН-ийн 15,622 ажилтныг шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан 78, PCR шинжилгээгээр батлагдсан 53, тусгаарлалтад 461 хүн байгааг ЗТХЯ-ны шуурхай бүлгийн хурал дээр танилцуулав.

Мөн өдөр тутмын ариутгалыг нийт 845 ажлын байранд 61,266 м/кв талбайд мэргэжлийн багаар хийлгээд байгаа аж.

Шуурхай бүлгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар УБТЗ-ын хувьд хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.

  • УБТЗ хүний нөөцийн судалгаанд анхаарал хандуулж, онцгой нөхцөл байдалд бэлтгэл хангаж ажиллах,
  • Хоёр хилийн өртөөн дээр дамжуулах конторт хоёр талаас орж ирж байгаа бичиг баримтад туршилтаар арчдасын шинжилгээ хийх ажлын зохион байгуулах,
  • Өртөө, зангилаан дээр хариуцан ажиллаж байгаа хүмүүс олон хүнтэй харьцахгүй байх, ажлын байраар явахдаа болгоомжтой, хамгаалах хэрэгсэл ашиглаж, ариутгал сайн хийж байх,
  • Эрээний талтай сайн ажиллаж, төмрийн хүдэр зөөвөрлөх, ачих тал дээр үүссэн нөхцөл байдлыг агентуудаа явуулж газар дээр нь үзэж харж асуудлыг шийдвэрлүүлэх,
  • Тулаа хийж байгаа ээлжийн ажилчдаа эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулах, эмч ажиллуулж, дархлаа сайжруулах эм бэлдмэлээр сайн хангах,
  • Төмөр замын цагдаагийн газартай ярьж, олголт хийж байгаа газарт хүний бөөгнөрөл үүсэхээс сэргийлж ажиллах,
  • Сүхбаатар зангилаан дээр шинжилгээнд хамрагдаагүй байгаа 13 хүнийг харьяа байгууллагынх нь удирдлагад хэлж өнөөдөр шинжилгээнд хамруулах,  
  • Сэлгээний бригад дуудагдан ажиллаж байгаа өртөө, газруудад найруулагчийн бригадын хүмүүсийг тэрэгний бүхээгт оруулахгүй байх шаардлага тавих, эрсдэлд орохоос сэргийлэх,
  • Чойрын амрах байрны тусгаарлалтын асуудалд анхаарал хандуулж, заавар зөвлөгөө өгөхийг үүрэг болголоо.

 

Эх сурвалж: ЗТХЯ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen