Батлагдсан тохиолдлуудын нэг нь ЭМОЦИ продакшны тоглолт үзжээ
Жолооч Д-гийн ойрын хавьтлуудаас коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 9 болоод буй. Тэгвэл тэдний нэг нь ЭМОЦИ продакшны тоглолтыг үзжээ.
Үүнтэй холбогдуулан ЭМОЦИ продакшн дараах зарыг хүргэж байна.
Эмоци продакшны 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тоглолтыг Соёлын төв өргөөний их танхимын
17 дугаар эгнээний 29-35, 38-41, 49, 50,
16 дугаар эгнээний 35-44,
15 дугаар эгнээний 36-46,
14 дүгээр эгнээний 35-46 дугаар суудалд сууж үзсэн хүмүүс @Emotsi production Эмоци продакшн гэсэн Фейсбүүкийн мессенжер хаягт холбоо барих утасны дугаар, үзсэн суудлын дугаарыг бичнэ үү. Мөн 88611070 гэсэн дугаараар холбоо барина уу.