Саяхан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн гэх Д.Даваасүрэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдын суудалд заларчээ

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар өнгөрсөн дөрөвдүгээр сард ажиллаж байсан Д.Даваасүрэнг "дипломатчуудын хар тамхины хэрэгт хяналт тавьж ажиллаагүй, цаг алдалгүй арга хэмжээ авч чадаагүй" гэх шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Дараа нь БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч дэмжээгүй байдаг. Тэгвэл саяхан түүнийг Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилсон байжээ.

Тодруулбал, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад хийсэн албан ёсны хоёр өдрийн айлчлалын багт Монголын талаас Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Даваасүрэнгийн нэр "цохиж" байв. УОК-ын дүрэм журмын дагуу тэрбээр тусгаарлалтад оржээ.

Эх сурвалж: unuudur.mn

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen