Нүүрсний жолооч 207 кг дэрвэгэр жиргэрүү тээвэрлэж явсныг илрүүлжээ
Гашуунсухайт дахь гаалийн газрын нүүрсний терминалын гарах чиглэлээр 2020 оны 08-р сарын 27-ний өдөр Монгол Улсын иргэн Л өөрийн жолоодож явсан авто машины чиргүүлийн нүүрс дунд 10 боодол, нийт 205 кг дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг тээвэрлэж, улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.