Булган аймгаас түүхэн дурсгалын олдвор илрүүлсэн байна

Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газарт тус газрын хамгаалалтын захиргааныхан болон Булган аймгийн музейн ажилтнууд хамтран түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хайгуул, судалгааг өнгөрсөн хавраас хийж эхэлжээ. Ийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Баянгол, Бүгсий, Уураг, Сэлэнгэ сумын Цүүц, Харцай хэмээх газраас зосон зураг хоёр, хадны хөмөг, маанийн чулуу зэргийг илрүүлсэн байна. Мөн иргэдийн мэдээллийн дагуу хайгуул хийж, Хантай болон Сэлэнгэ сумын нутгаас хоёр агуй илрүүлж, бүртгэжээ.

Олдворуудыг хадгалах, хамгаалах асуудал нэн чухал учраас эхний ээлжид анхааруулах самбар суурилуулж, түймрээс хамгаалсан зурвас татах зэрэг арга хэмжээ авсан талаар Зэд, Хантай, нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулуун мэдээллээ. Нутгийн иргэдийн холбогдох албаныханд хэлснээр “Хулгайн анчид, аялагчид, төөрсөн, осолдсон хүмүүс өвлийн улиралд дээрх агуйд орж, гал түлдэг аж. Энэ нь тортог үүсгэх, түүхэн дурсгалын ул мөрийг баллах эрсдэлтэй аж. Түүнчлэн илрүүлсэн олдворуудынхаа байршлыг нарийвчлан тогтоосон учраас эргэж хайхад хугацаа алдахгүй байх боломж бүрдүүлсэн гэдгийг мэргэжилтнүүд онцлов.



Т.Болор-Эрдэнэ
Эх сурвалж: MNB.MN
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen