Баячуудын хүүхдүүд боловсролын зээлээс "мултарчихлаа"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр АН-аас нэр дэвшигч Х.Баттулгадаа иргэдийн зээлийг чөлөөлөх батламжийг гардуулж байсан. Тиймдээ ч олон нийтэд ихээхэн итгэл түрүүлсэн. Х.Баттулга Ерөнхийлөгч болсны дараа хэзээ зээлийг маань чөлөөлөх бол гэсэн иргэн ч олширсон. Гэвч өнөөг хүртэл таг, чимээгүй.

Харин өчигдөр Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар зарим иргэний зээлийг чөлөөлөхөөр болжээ. Тодруулбал, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Боловсролынзээлийн сангаас зээл авч суралцсан иргэдийн дипломыг олгохоор болсон байна. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр, “Боловсролын зээлийн сангаас дотоод гадаадын их дээд сургуульд суралцагчдад зээл олгодог. Энэ санд өнгөрсөн жилээс эхлэн шалгалт хийсэн.  Ингэснээр холбогдох сайдад үүрэг өгсөн байдаг.  Энэ мэт асуудлын дагуу ажиллсанаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Боловсролын зээлийнсангийн асуудлыг орууллаа.

Өнөөдөр 2004-2016 онд Боловсролын зээлийн сангаар суралцаж төгссөн дотоодын их дээдсургуулийн төгсөгчдийн зээлийг чөлөөлөхтэй холбоотой шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, Боловсролын зээлийнсангаас авсан гэрээний үүргээ биелүүлсэн төгсөгчдийн дипломыг чөлөөлнө. Боловсролын зээлийн санд 13 мянган иргэний диплом барьцаанд байна.

Хэдийгээр зээл авч суралцсан ч гэрээнд заасан үүргээ биелүүлээд улс эх орондоо татвар төлөөд явж байгаа гэж үзэн энэ шийдвэрийг гаргалаа. Энэ нь нийтдээ 16 тэрбум төгрөг болж байгаа юм. Мөн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд заасны дагуу журмыг УИХ-д өргөн барихаар боллоо” гэсэн юм.

Адилхан төлбөрөө төлж суралцсан залуусын заримынх нь толгойг ингэж илж, дипломыг нь өгөх байсан бол хүүхэд бүр зээлийн санд найдахыг л хичээнэ. Гэвч тэрхүү зээлийг олж авах нь 2004-2016 онд тийм ч амар ажил байгаагүй. Ихэнхдээ албан тушаалтнууд, танил талаараа дамжуулсан эцэг, эхчүүд л сургалтын төлбөрийн зээл авч байсан.

Гэтэл өдгөө Ерөнхий сайд иргэдийн 16 тэрбум төгрөгийн зээлийг хаачихаж байгаа нь Ерөнхийлөгчид ч боломж байгаа юм биш үү атаархал болон барьцах сэтгэлгээг иргэдэд төрүүлэхээс гарцаагүй. Тэгэхээр хэзээ ч болохгүй, бүтэхгүй гээд байсан зээлийг төлж болдог гэдгийг харуулчихав бололтой. Уг нь хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй хэмээдэг ч үнэн хэрэгтээ овсгоотой нь л хождог хорвоо болж дээ.

Ямартай ч У.Хүрэлсүхийн буянд баячуудын хүүхдүүд зээлээс мултарч бас л эрх мэдлийн сиймхийг ашиглачихлаа. Тиймээс Ерөнхийлөгч өө, та ч гэсэн яагаад дундаж  иргэдийн иргэдийн банкан дахь зээлийг чөлөөлж болохгүй гэж.

Х.Маргад 

Эх сурвалж: erennews.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen