Албан тушаалтнуудыг цалингийн хувиар шийтгэжээ

АТГ иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 49 гомдол, мэдээллийг хүлээн авч, 61  өргөдөл, гомдлыг (өмнөх сарын үлдэгдэл орсон) хянан шалгаж, шийдвэрлэлээ.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байна. Үүнд: 

  • Завхан аймгийн ЗДТГ-ын харъяа Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэнд албан тушаал бууруулах,

  • Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл, хяналтын газрын мэргэжилтэн М.Дарханпүрэвт цалингийн хэмжээг 3 сар 30 хувиар бууруулах,

  • Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга П.Мөнхбатад цалингийн хэмжээг 1 сар 30 хувиар бууруулах,

  • Завхан аймгийн Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга З.Баярмагнайд цалингийн хэмжээг 1 сар 30 хувиар бууруулах зэрэг хуульд заасан хариуцлага тооцуулсан байна.

Гомдол, мэдээлэлд нэр дурдагдсан байгууллага, албан тушаалтанд хяналт шалгалтаар зөрчил тогтоогдоогүй ч хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ хүнд суртал, ёс зүйн зөрчил гаргахгүй байх талаар анхааруулж, албан бичиг хүргүүлэн ажиллаж байна.     

Эх сурвалж: АТГ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen