Борис Жонсон Их Британийн шинэ Ерөнхий сайдаар томилогдов

Борис Жонсон Их Британийн шинэ Ерөнхий сайдаар томилогдов

Синьхуа агентлагийн мэдээ: Их Британийн эрх баригч Консерватив намын дарга Борис Жонсон 24-нд Букингемийн ордонд Хатан хаан II Елизаветийн гараас шинэ засгийн газраа байгуулах эрхийг авч, Их Британийн ерөнхий сайдаар албан ёсоор томилогдсон байна.

Б.Жонсон ерөнхий сайдын ордондоо буцсаны дараа үг хэлж, энэ оны 10-р сарын 31-н болтол "Европын холбооноос гарах" ажлыг заавал гүйцэхийг онцолж, "Европын холбооноос гарах" нь Их Британид боломж болохыг олж харахыг ард иргэддээ уриалжээ. Тэрээр: Их Британи Европын Холбоотой "Европын холбооноос гарах" тухай шинэ, илүү сайн хэлэлцээр тохиролцож чадна гэдэгт итгэж байна, Их Британи "Хэлэлцээргүйгээр Европын Холбооноос гарах" бэлтгэлийг ч хийх болно гэжээ.

Мөн өдөр, Борис Жонсон Их Британийн Дотоод хэргийн сайд асан Сажид Жавидыг Сангийн сайдаар, "Европын Холбооноос гарах" үйл хэрэг хариуцсан сайд асан Доминик Рабыг Гадаад хэргийн сайдаар, Олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн сайд Прити Пателыг Дотоод хэргийн сайдаар тус тус томилжээ.

24-нд, Их Британийн Сөрөг хүчний Хөдөлмөрийн намын тэргүүн Жереми Корбин дахин сонгууль явуулахыг уриалж, Б.Жонсон ерөнхий сайдаар сонгогдоход Их Британийн бүх ард саналаа өгөөгүй юм гэж онцолжээ.

Н.Пүрэвжав

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen