Шүүгчдийн авлигыг зуучилсан Өмгөөлөгчдийн холбооны тэргүүн асан хэн бэ

Хууль, шүүхийн салбарынхан томоохон авлигын сүлжээнд холбогдсон хэрэг өнгөрсөн хоёрдугаар сард сөхөгдсөн. Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хоригдож байхдаа амиа хорлосон гэгдээд байгаа гавьяат хуульч Л.Бямбаа агснаар эхэлсэн авлигын хэргийн сэжүүр задарч өнөөдөр ганц хоёроор тогтохгүй томоохон хуульчдын нэр яригдаж эхэллээ.

Шүүгчдийн авлигыг зуучилсан хуульчдын дунд урьд нь Үндсэн хуулийн цэцэд ажиллаж байсан гавьяат хуульчийн нэр ч дуулдаж байгаа юм. Тэгвэл үүнээс гадна шүүгчдийн авлигыг зуучилсан дахин нэг хуульчийн асуудал сөхөгдөж, нотлох баримтуудыг хууль хяналтынхан гартаа оруулжээ. Тодруулбал, Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шийдсэнийхээ төлөө авлига авсан, өгсөн хэрэг хэрэгт авлигад зуучилсан хуульч нэгэн цагт Өмгөөлөгчдийн холбоог тэргүүлж байсан бололтой. Түүнийг АТГ шалгаж эхэлжээ.

С.УЯНГА

Эх сурвалж: www.polit.mn 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen