С.АМАРСАЙХАН: Чингэлтэй дүүргээс суралцах зүйл их бий
Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат тус дүүргийн нийгэм, эдийн засгийн хөгжил, улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн явц, үр дүнгийн талаар товч мэдээлэл хийж, цаашид зарим ажлуудыг урагшлуулахад газар чөлөөлөлт, дэд бүтэц зэрэг тулгамдаж буй асуудлууд байгааг хотын Захирагчид уламжлав.
Танилцуулга, мэдээллийн дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан "Дүүргүүдийн Засаг дарга нарын ажлын уялдаа холбоо муу байна. Чингэлтэй дүүргээс суралцах зүйл их бий. Хэн нэгнийхээ хийж хэрэгжүүлж байгаа ажил, төлөвлөлт, бүтээн байгуулалтаас суралцаж, хамтарч ажиллахыг хүсье” гэдгийг онцоллоо.