У.ХҮРЭЛСҮХ: НАМАЙГ ЕРӨНХИЙ САЙД БАЙХАД ХӨВСГӨЛИЙН ФОСФОРИТЫГ АШИГЛАХ АСУУДЛЫГ АХИЖ БИТГИЙ ОРУУЛААРАЙ

У.ХҮРЭЛСҮХ: НАМАЙГ ЕРӨНХИЙ САЙД БАЙХАД ХӨВСГӨЛИЙН ФОСФОРИТЫГ АШИГЛАХ АСУУДЛЫГ АХИЖ БИТГИЙ ОРУУЛААРАЙ

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газарт оруулж ирсэн Хөвсгөлийн фосфоритын ордыг ашиглах саналыг буцаажээ. Энэ тухай УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өөрийн нүүр номонд бичжээ.
 
Ц.Даваасүрэн:
Хөвсгөлийн фосфоритын ордыг ашиглах саналыг Засгийн газарт  оруулж ирснийг Ерөнхий сайд буцааж “Намайг Ерөнхий сайд байхад энэ асуудлыг дахиж битгий оруулаарай” гэв. Ерөнхий сайддаа Хөвсгөлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлье  хэмээжээ.
 
Бүр социализмын үеэс л Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглах тухай асуудал хөндөгдөж, нэрт сэтгүүлч агсан Ц.Балдорж “Далай Ээж цаазын тавцанд” хэмээн бичиж хамгаалж явсан байдаг. Энэхүү ордыг ашиглах асуудал 2000-аад оны дундуур нэг удаа сөхөгдөж байсан ч тэгсгээд намжсан билээ.
Тэгвэл энэ удаа дахин сөхөгдсөн нь энэ бололтой.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen